СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкийн сугалаанд оролцож, залилуулсан эмэгтэй амиа хорлохыг завдан, эмнэлэгт хүргэгджээ 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкийн сугалаанд оролцож, залилуулсан эмэгтэй амиа хорлохыг завдан, эмнэлэгт хүргэгджээ 

Энэ гуравдугаар сарын 13-ны өдөр /2022.03.13/ олон тооны эм хэрэглэж, амиа хорлохоор завдсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт найзындаа байх үедээ олон тооны эм ууж, амиа хорлохоор завдсан эмэгтэй Цэргийн төв эмнэлгийн Хордлогын үндэсний төвд хүргэгдэж ирсэн бөгөөд тэрбээр мэдүүлэгтээ, “фэйсбүүкийн сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө алдсан учраас амьдрахыг хүсээгүй” гэх утга бүхий зүйл хэлжээ. Одоогоор түүнд хордлого тайлах эмчилгээ хийсэн, биеийн байдал тогтворжсон гэж эх сурвалж мэдээллээ. Иймд иргэд цахим сүлжээнд гараад буй сугалааны залилах гэмт хэрэгт өртөхгүйн тулд сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг хүргэв.