МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлийг “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ” гэж мэдэгдсэн.
Харин Д.Амарбаясгалан даргын дээрх мэдэгдэл өдгөө хэрхэн биеллээ олсон нь тодорхойгүй байгаа юм.
Иймд өнөөдөр /2022.03.18/ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангаас “2022 оны 3 дугаар сарын 29-ны өдөр болох “Хөгжлийн банкны талаарх нээлттэй сонсгол”-оос өмнө “Хөгжлийн банк /ХБ/-ны “асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцсон” эсэх талаараа мэдээлэл хийхийг шаардаж, албан бичиг хүргүүлэх ажээ.