ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин гэр бүлийн гишүүдээ Сибирьд байрлах газар доорх хотод нуусан талаар Оросын профессор, улс төр судлаач Валерий Соловей мэдэгджээ.
Тансаг зэрэглэлийн бункер нь Алтайн нуруунд байрладаг гэх бөгөөд цөмийн дайны үед хамгаалах зориулалттай аж. Валерий Соловей “Үнэндээ энэ бол бункер биш, харин шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүхэл бүтэн газар доорх хот юм” гэжээ.
Мөн өчигдөр Оросын агаарын тээврийн компаниуд өдөржин дотооддоо нислэг хийсэн гэх мэдээлэл түгээд байна. Зарим хүн тус нислэгүүдээр Путины гэр бүлийн гишүүдийг нууц байгууламж руу зөөсөн гэж хардаж байгаа юм.
-The movements of Russian government VIP planes, of course, are rare, if I gave an answer it would only be speculative.
— Manu Gómez (@GDarkconrad) March 17, 2022
-The two RuAF IL76 on the way to kaliningrad are not a good sign and I don't think the Russians are withdrawing troops from there. pic.twitter.com/OaU1UF7kXk
Валерий Соловей нь Москвагийн Улсын Олон улсын харилцааны хүрээлэнгийн (МГИМО) профессороор ажиллаж байсан бөгөөд өмнө нь Путиныг эрүүл мэндийн асуудлаас болж шаналж байгааг, мөн Батлан хамгаалахын сайд Сергейтэй хамт бөөгийн хачирхалтай нууц зан үйлд оролцож байсан талаар мэдэгдэж байжээ. Мөн саяхан тэрбээр Путины эрүүл мэнд, сэтгэцийн байдлын талаар “Telegram”-даа бичсэн боловч цагдаа нар баривчилж, долоон цаг гаруй байцаасан байна. Түүнчлэн гэрт нь нэгжлэг хийж, олон тооны бичиг баримтуудыг хураан авчээ. Дараа нь Соловейг сулласан боловч хэргийг хаагаагүй байна.
Эх сурвалж: Dailymaill