ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Хятад руу хэлэлцээ хийхээр явж байгаад замаасаа гэнэт буцаж, Москвад очжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Хятад руу хэлэлцээ хийхээр явж байгаад замаасаа гэнэт буцаж, Москвад очжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр /2022.03.17/ БНХАУ руу томилолтоор явж байсан боловч онгоц нь Новосибирск хүрээд замаасаа буцсан талаар Германы “Bild" өдөр тутмын сонин мэдээлжээ.

Тодруулбал, тус сонинд “Сергей Лавровын зорчиж явсан онгоц Бээжинд очих ёстой байсан боловч замаасаа гэнэт буцан 2800 км замыг туулж, Москвагийн “Внуково” нисэх онгоцны буудалд газардсан” гэж бичсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг явдал АНУ-Хятадын хэлэлцээнээс болсон гэх. Тодруулбал, тухайн үед Украинд суугаа БНХАУ-ын элчин сайд Фан Шианрон, Львов дахь Украины бүс нутгийн цэргийн удирдлагын тэргүүн Максым Козыцктай уулзаж, “Манай улс Украин руу хэзээ ч дайрахгүй. Бид Украинд эдийн засгийн хувьд тусламж үзүүлэх болно. Хятад бол Украины ард түмэнд ээлтэй орон. Би Элчин сайдын хувьд Хятад улс Украинд эдийн засаг, улс төрийн аль алинд нь үргэлж сайн талын хүчин байх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна" гэж хэлсэн байна.

Түүний зорчиж явсан онгоцны чиглэл

Мөн уг өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын  ахлах дипломатч Ян Жечитэй уулзаж, долоон цаг гаруй ярилцсан аж. Засгийн газрын өндөр албан тушаалтны төлөөлөгч уг яриа хэлэлцээг үр дүнтэй болсон гэж мэдэгдсэн.

Үүний өмнөх өдөр ОХУ БНХАУ-аас цэрэг болон эдийн засгийн тусламж хүссэн талаарх мэдээлэл барууны томоохон хэвлэлүүдээр цацагдсан юм.

Тэгвэл АНУ-БНХАУ-ын төлөөлөгчдийн уулзалт “Бээжин Москвад цэргийн болон эдийн засгийн тусламж үзүүлэх нь муу үр дагаварт хүргэхийг дахин нотлох явдал байв” хэмээн гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ.

Эх сурвалж: Polishnews