Ахмад настай эмэгтэй бусдын гар утсыг хулгайлсан хэргийг шалгаж байна

Ахмад настай эмэгтэй бусдын гар утсыг хулгайлсан хэргийг шалгаж байна

Энэ сарын 16-ны өдөр /2022.03.16/ "Баянзүрх" захын бичиг хэргийн лангуугаар үйлчлүүлж байсан охины гар  утсыг малгай өмсөж, шил зүүсэн ахмад настай эмэгтэй хулгайлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Дээрхээс гадна үүнтэй ижил төстэй хэд, хэдэн ижил хэрэг гарч мөн бичлэг нь цахим сүлжээнд тавигдаад байгаа юм. 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хулгай хийдэг хүмүүсийг иргэд ноорхой хувцастай эсвэл эвгүй царайтай, залуу хүн гэж боддог. Гэтэл ахмад настай эсвэл бага насны, брэндийн хувцсаар гоёсон хүмүүс ч хулгай хийдэг. Зүсээ хувиргасан луйварчид их бий. Тиймээс албан байгууллага болон иргэдийг хулгай, дээрмийн хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байх, гэртээ болон тасалгаандаа камер байрлуулахыг зөвлөж байна” гэлээ.

ВИДЕО: