Украин дахь Оросын довтолгоо "Бүх фронтод үндсэндээ зогсонги байдалд орсон" гэж Их Британийн Батлан хамгаалах яам өнөө өглөө /2022.03.17/ хийсэн дүгнэлтдээ дурджээ.
Тодруулбал, Оросын зэвсэгт хүчин "сүүлийн өдрүүдэд хуурай газар, далай, агаарт хамгийн бага ахиц дэвшил гаргасан бөгөөд тэд их хэмжээний хохирол амссаар байна. Украины эсэргүүцэл тууштай, сайн зохицуулалттай хэвээр байна. Украины нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг, түүний дотор бүх томоохон хотууд Украины гарт хэвээр байна” гэжээ.
Харин Украины армийн төлөөлөл хэлэхдээ, “Оросын хүчин чармайлт одоо агаарын довтолгоо буюу энгийн ард иргэдийг бөмбөгдөж, буудах хэлбэрт шилжсэн. Учир нь тэд хуурай замын ажиллагаанд "амжилтгүй" байгаа. Одоогоор Москвад ердөө 500 орчим цэрэг амиа алдсан гэж мэдэгдсэн ч, АНУ-ын тагнуулын албадын тооцоогоор 7000 орчим цэргийн албан хаагч байна гэж мэдэгдээд байна.