УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны ерөнхийлөгчид хандан асуулга тавьжээ. Тэрбээр Төрийн банкнаас олгосон зээлийн талаар Монголбанкны ерөнхийлөгчид хандан АСУУЛГА тавьсан байна. Тус асуулгад
- 1. Төрийн банкны зээлийн бодлого, нөхцөлийн талаар;
- 2. Төрийн банкны санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, актив, пассив, тэдгээрийн дэлгэрэнгүй задаргаа;
- 3. Нийт зээлийг нийт активтай харьцуулсан харьцаа улирал тус бүрээр, Монголбанкнаас тогтоосон хязгаарлалттай харьцуулсан байдлаар;
- 4. Төрийн банкны активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөжийн талаарх тооцооллыг тус банктай дүйцэхүйц хэмжээний дэд бүтэцтэй арилжааны банктай харьцуулсан байдлаар;
- 5. Малчны, тэтгэврийн, хэрэглээний зээлээс бусад зээлийн хэмжээ, нөхцөл, чанарын үзүүлэлт, барьцаалсан эд хөрөнгө, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
- 6. Шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан зээлийн мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
- 7. Эрсдэлийн санг ашигласан зээлийн мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
- 8. 2017 онд “Шинжиан шинфа” ХХК-д олгосон 20 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг чиглэл болгосон болон хэрэгжүүлсэн албан тушаалтан, шийдвэрийн үндэслэл, зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгө, эргэн төлөлтийн талаар асуулгыг тавьсан байна.