ШУУРХАЙ: БНСУ-д "таксины мөнгөө өгөхгүй зугтсан" Монгол залууг баривчлан шалгахад эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ

ШУУРХАЙ: БНСУ-д "таксины мөнгөө өгөхгүй зугтсан" Монгол залууг баривчлан шалгахад эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ

Өнөөдөр /2022.03.17 / БНСУ-д амьдардаг Монгол залуу таксины мөнгөө төлөлгүй зугтжээ. Улмаар цагдаа нар араас нь хөөж 200 метр хүрэхгүй газраас баривчлан бичиг баримтыг нь шалгасан байна.

Ингэхэд хууль бусаар оршин суугч 30 гаруй настай Монгол Улсын иргэн А байсан бөгөөд тэрээр бэлгийн хүчирхийллийн хэргээр тус улсад "эрэн сурвалжлагдаж" байсан нь тогтоогдсон талаар тус улсын Цагдаагийн газраас дөнгөж сая мэдээллээ. А нь очих газраа хүргүүлсэн ч таксины мөнгөө төлөлгүй жолоочтой маргалдан, зодолдож улмаар зугтаасан ч ийнхүү цагдаа нарт баривчлагджээ. Одоо түүнийг Инчон хотын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалж: MBC