"Химийн болон биологийн зэвсэгийг Украинд хэрэглэхгүй байх”-ыг АНУ-аас ОХУ-д анхааруулжээ. Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливан өчигдөр /2022.03.17/ Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, генерал Н.Патрушевтай утсаар ярьсан байна. Учир нь энэхүү хоёр улс нэг, нэгнээ Украины нутаг дэвсгэрт “биологийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байна” гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: BBC