ФОТО: Цохилтын улмаас Украин даяар хохирол учирсан болохыг хиймэл дагуулаас авсан зургуудаар харуулжээ

ФОТО: Цохилтын улмаас Украин даяар хохирол учирсан болохыг хиймэл дагуулаас авсан зургуудаар харуулжээ

Цэргийн цохилт, бөмбөгдөлт нь Украин даяар ихээхэн сүйрэлд хүргэж байгааг Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаас харагдаж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Украины Волноваха хотын сүйрсэн барилгууд (Mahar Technologies)

Тус мэдээлэлд, Украины зүүн өмнөд хэсэгт, Мариуполь хотоос хойд зүгт 55 км-ын зайд орших Волноваха хотын ихэнх хэсэг нь сүйрч, шатсан байгууламжууд л үлджээ.  Мөн хотын вокзал, хотын зүүн хойд талын барилгуудын дээвэрүүд цөмөрчээ. Мөн зарим газруудад барилгууд байсныг илтгэх шатсан хана үлджээ. Мөн Волноваха хотын хойд талын сүм, орон сууцны хороолол сүйрчээ.

Украины Черниговын ойролцоо өөрөө явагчууд харагджээ (Maxar Technologies)

Мөн хийвэл дагуулаас авсан гэрэл зурагт Украины хойд хэсэгт орших Чернигов хотоос зүүн хойд зүгт 17 км-ын зайд орших талбайд Оросын өөрөө явагч болон олон тооны пуужин харвах систем харагдаж байжээ.

Украины Чернигов хотод байшингууд шатаж байна (Maxar Technologies)

Черниговын зүүн хэсэгт тойрог замын эргэн тойронд хэд хэдэн байшин шатаж байна.

Чернигов цэнгэлдэх хүрээлэнд их хэмжээний хохирол учирчээ (Maxar Technologies)

Чернигов цэнгэлдэх хүрээлэнгийн талбайнд асар их хохирол учирсан бөгөөд талбайн төв хэсэгт цохилтын улмаас тогоо үүсчээ.

Харьков хотын орон сууцны ойролцоо их бууны цохилтоос тогоо үүсчээ (Maxar Technologies)

Харьков хотын төвд томоохон орон сууцны хорооллын ойролцоох хэд хэдэн байшин шатаж байна. Харьковын нисэх онгоцны буудлын ойролцоох цасанд хучигдсан талбайд цохилтын улмаас тогоонууд үүсчээ.

Эх сурвалж: CNN