АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "дайны гэмт хэрэгтэн" хэмээн нэрлэсэн нь хоёр орны дипломат харилцааг улам хурцатгав.
Өнгөрөгч шөнө Жо Байден Цагаан ордонд мэдээлэл хийх үеэр нэгэн сэтгүүлч “Ноён Ерөнхийлөгч өө. Бидний харсан энэ бүх зүйлийн дараа та Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж хэлэх үү” хэмээн асуужээ. Хариуд нь Байден “Тийм ээ. Би түүнийг дайны гэмт хэрэгтэн гэж бодож байна” гэжээ. Үүний дараа Кремлиэс Америкийн ерөнхийлөгчийг “уучлашгүй үг” хэллээ гэж мэдэгдсэн байна. В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Дэлхийн өнцөг булан бүрт бөмбөг дэлбэлж, олон зуун мянган хүний амийг авч одсон төрийн тэргүүний ийм үг хэллэгийг хүлээн зөвшөөрч болохгүй, бид уучлашгүй гэж үзэж байна” хэмээн төрийн мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Putin is inflicting appalling devastation and horror on Ukraine — bombing apartment buildings and maternity wards.
— President Biden (@POTUS) March 16, 2022
Yesterday, we saw reports that Russian forces were holding hundreds of doctors and patients hostage.
These are atrocities. It is an outrage to the world.
Эх сурвалж: BBC