Энэ гуравдугаар сарын 15 /2022.03.15/-ны өдөр 22:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарыг санаатайгаар галдан шатаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах Хаан банкны үүдэнд байсан АТМ-д гаднын үл таних этгээд нэвтэрч галдан шатаахыг завджээ. Хэргийн газрын камерын бичлэгт, "гэмт этгээд нүүрээ маск, малгайгаар далдалж, түргэн шатдаг шингэн ашиглаж, гал тавиад зугтсан" байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэрэг үйлдсэн этгээдийг улсын хэмжээнд эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа ажээ.