Гуравдугаар сарын 11-ны өдөр Оросын дэмжлэгтэй зэвсэгт этгээдүүдэд баривчлагдсан Мелитополь хотын захирагчийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэж Украины засгийн газар мэдэгджээ.
Энэ талаар В.Зеленскийн ажлын албаны ахлах ажилтан К.Тимошенко, "Мелитополь хотын дарга И.Федоровыг суллах тусгай ажиллагаа дөнгөж сая амжилттай дууслаа. Тэр эсэн мэнд байна. Түүнтэй Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга нар ярилцсан. Би ганцхан зүйлийг хэлмээр байна. "Бид хэнийг ч орхихгүй". И.Федоров Украины Мелитополь хотын даргын үүрэгт ажилдаа тун удахгүй эргэн орно" гэж мэдэгджээ.
Сонирхуулахад, Оросын цэргүүд 2 дугаар сард Мелитополь хотод хяналтаа тогтоож, гуравдугаар сарын 11-нд зэвсэгт этгээдүүд хотын дарга И.Федоровыг баривчилж, ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагч Луганск мужийн прокурорын газар түүнийг терроризмын хэргээр буруутгаад байсан юм.
Эх сурвалж: CNN