Мариуполь хотын зөвлөл Лхагва гараг /2022.03.16/-т Оросын зэвсэгт хүчин “Хотын төв хэсэгт байрлах Драмын театрыг санаатайгаар устгасан. Онгоц Мариуполь хотын олон зуун тайван оршин суугчид нуугдаж байсан барилга руу бөмбөг хаясан" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ-ын Максар технологийн компанийн даваа гараг /2022.03.14/-т авсан хиймэл дагуулын шинэ зургуудад театрын гадаа "хүүхдүүд" гэсэн үгийг бичсэн байсан мэдэгджээ.
Эх сурвалж: CNN