Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин “IPFC” бүсийн эзэн болжээ. ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сарын 22-ны өдөр “Владивосток-2019” олон улсын тэмцээн болсон байна. Тэмцээнд ОХУ, БНСУ, Бразил, Монгол зэрэг улсын 30 гаруй тамирчин оролцжээ.
Харин IPFC /Ippon Primorye Fighting Championship/ холбооны холимог тулааны 61 кг-ийн жинд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC бүсийн эзэн болжээ.