Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд автомат тоглоомын газар ажиллуулж байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Үүнтэй холбогдуулан хурандаа Э.Бөхбат уг асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч дотоод хяналтын хэлтэстээ шалгуулах болсон тухайгаа албан ёсоор өчигдөр орой мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж Э.Бөхбат хурандааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү "Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан" гэж мэдэгдлээ.