Автобусаар зорчих төлбөр 600 төгрөг болж НЭМЭГДЭЭГҮЙ гэв

Автобусаар зорчих төлбөр 600 төгрөг болж НЭМЭГДЭЭГҮЙ гэв

"Нийслэлийн нийтийн тээврийн автобусаар зорчих үнэ нэмэгдэж, 600 төгрөг болсон" гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд цацагдсан.

Тодруулбал, "Иргэд хот дотор нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ нэг талдаа 600 төгрөг төлөх бол хотын захын чиглэлүүд болох Ар согоот, Өвөр согоот, Шарга морьт зэрэг зуслангийн чиглэл, Налайх чиглэлийн автобусуудын үнэ 600-900 төгрөгийн хооронд чиглэлээсээ хамааран нэмэгдсэн байна" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. 

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас, "Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ тариф өөрчлөгдөөгүй. 500 төгрөгөөр зорчиж байгаа. Нэмэгдэх талаар ямар нэгэн яриа гараагүй" гэх мэдээллийг өгсөн байна. 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ