Автобусаар зорчих төлбөр 600 төгрөг болж нэмэгджээ

Автобусаар зорчих төлбөр 600 төгрөг болж нэмэгджээ

Улаанбаатар хотод  автобусаар  зорчих  үнэ  нэмэгдэж  600 төгрөг болсон  байна.  Тодруулбал,  иргэд  хот  дотор  нийтийн  тээврээр үйлчлүүлэхдээ  нэг  талдаа  600  төгрөг  төлөх  болж нэмэгдсэн байна.

Харин  хотын захын чиглэлүүд  болох  “Ар согоот”, “Өвөр согоот”, “Шарга морьт”  зэрэг зуслангийн  чиглэл, Налайх  дүүрэг  чиглэлийн  нийтийн тээврийн  үнэ 600-900 төгрөгийн  хооронд  тухайн чиглэлээсээ шалтгаалж  нэмэгдсэн байна.