Д.Долгорсүрэн зааны ач хүү СЭКИТОРИ боллоо

Д.Долгорсүрэн зааны ач хүү СЭКИТОРИ боллоо

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү  мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх арваннэгдүгээр сарынтэмцээнд жюүрёод дэвшин барилдана.

Сүмо бөхийн холбооноос Кюүшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, Хоошёорюү, Садогатакэ дэвжээний Кототэбакари хоёрыг жюүрёо зиндаанд дэвших болсныг зарлалаа.  Кототэбакари сэкитори болсноор нэрээ Котошёохо болгон  өөрчилжээ.

Ирэх  сарын банцүкэ гарах болоогүй ч шинэ цолтнуудыг урьдчилан  зарладаг нь гоёлын маваши өмсгөл зэрэг олон бэлтгэл ажил  байдагтай  холбоотой. Хоошёорюү мэргэжлийн сүмод хамт орсон их аварга Тайхогийн ач  хүү Наягаас түрүүлэн,  цолонд хүрч байгаа  юм. Тэрбээр  Монголын 35 дахь  сэкитори болж  байна.

Гэхдээ алдарт ах Асашёорюүгээс нэг башё хоцорч, цолонд хүрж байгаа юм.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө