Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлана гэв

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлана гэв

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлахаар болсон талаараа мэдээлэл хийнэ. Дүнжингарав худалдааны төвөөс лангууны түрээсийн үнийг огцом нэмснийг худалдаа эрхлэгчид эсэргүүцэж байгаа. 

Тодруулбал, Гэрээний хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээ зөрчин 495 мянган төгрөг байсан түрээсийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг бүр 1 сая 200 мянган төгрөг болгож нэмж байгаа  гэж түрээслэгчид ярьж байгаа юм.

Түрээсийн үнэ нэмэгдсэнийг худалдаа эрхлэгчид эсэргүүцэж лангуугаа орхин гарснаас гадна Сүхбаатарын талбайд жагсаж, Хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүлсэн билээ. Харин тус худалдааны төвийн удирдлагуудын зүгээс түрээсийн төлбөр яагаад нэмэгдсэн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлж, тайлбар өгөөгүй байгаа юм.

Түрээслэгчид хэлэхдээ, “Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 110-142 хувиар нэмлээ. Энэхүү нэмэгдлийг далимдуулан "Нарантуул" болон бусад худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 30-40 хувь нэмэх боломж бүрдэнэ. “Дүнжингарав”-ын гэрээ нь яг үнэндээ боолын гэрээ байдаг. Энэ гэрээнд түрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан зүйл огт байдаггүй. Дуртай үедээ үнээ нэмдэг, дуртай үедээ түрээслэгчээ хөөж явуулдаг хэт нэг талыг барьсан гэрээ байдаг” хэмээн мэдэгдлээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө