Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат иргэн /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийхээр яваад сураггүй алга болcон талаар бид өмнө мэдээлсэн билээ.
Тодруулбал, Аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан 2019.09.21-ний өдрийн 22:11 цагт тухайн жуулчин 2019.09.20-ны өдөр уулнаас буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч, нэг автомашинтайгаар өчигдөр /2019.09.24/ өдрийн 09:00 цагаас “Бест камп” хамгаалалтын цэг гэдэг газраас “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Тэгвэл өнөөдөр эрлийн баг Алтай Таванбогдод эрлийн ажиллагааг явганаар үргэлжлүүлээд байгаа аж.