Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” СҮХБААТАРЫН ТАЛБАЙД болж байна.
“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 орчим аж ахуйн нэгжүүд оролцоно. Өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэдтөрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа аж.