Увс болон Төв аймгийн наадмуудад амжилттай барилдаж их шөвөгт шалгарсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулсан. Тус шинжилгээний хариугаар Төв аймгийн наадамд түрүүлж шинээр арслан цолны болзол биелүүлсэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлээд байгаа юм.
Долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төв аймгийн баяр наадмын бөхийн барилдаанны допингийн шинжилгээний хариуг Допингийн эсрэг үндэсний төвөөс зарлалгүй байсаар уджээ. Улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос аймгийн цолтнуудын эрэмбийг гаргалгүй намрын улирлын нээлтийн барилдаантай золгож буй.
Дашрамд, Төв аймгийн наадамд Баян сумын харьяат Д.Батсүх түрүүлж аймгийн арслан цолны болзол хангасан билээ.