Энэ хоёрдугаар сарын 20-ны өдөр /2022.02.20/ 15 настай ламхай тогонд цохиулж, хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Төв гандан хийдийн "Жүд лацан"-ийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Сэлэнгэ аймгийн харьяат Б гэх 15 настай ламхай тогонд цохиулж, биедээ хүнд гэмтэл авч, ухаангүй байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хүргэжээ. Одоогоор тус хүүхдийг цахилгааны залгуураас тогонд цохиулж гэмтсэн байж болзошгүй хэмээн шалгаж байна гэв.