Японоос автомашин оруулж ирсэн Т нь цагдаа, гааль, АТҮТ-ийн албан хаагчидтай хуйвалдаж иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ

Японоос автомашин оруулж ирсэн Т нь цагдаа, гааль, АТҮТ-ийн албан хаагчидтай хуйвалдаж иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ

Есүйжин хүлэг ХХК-ийн захирал иргэн Т нь Япон улсаас олон тооны автомашин захиалж, нөлөө бүхий Монголын хэд хэдэн компанитай гэрээ хийсэн ч төрийн албан хаагч нартай хуйвалдаж иргэдийг залилсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, тус компанийн захирал Т нь Япон улсаас 40 ширхэг автомашин захиалж, төлбөрийг нь нэр бүхий Монголын хэд хэдэн компанитай гэрээ хийж тохиролцсон байна. Гэвч тэрбээр төрийн албан хаагч нартай хуйвалдан экспортын сертификатыг хуурамчаар үйлдэж, автомашинуудыг хувьдаа завшин, иргэдэд ноцтой их хэмжээний хохирол учруулжээ. Тус хэрэгт холбогдуулан одоогоор Цагдаагийн байгууллага, Гаалийн байгууллага, Авто тээврийн Үндэсний төвийн нэр бүхий албан хаагчдыг Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө