ШУУРХАЙ: "Ц.Ууганбаяр нь өөрийн амь насанд аюул учруулах болзошгүй" гэх үндэслэлээр НЭГ сар хорих шийдвэр гаргалаа

ШУУРХАЙ: "Ц.Ууганбаяр нь өөрийн амь насанд аюул учруулах болзошгүй" гэх үндэслэлээр НЭГ сар хорих шийдвэр гаргалаа

Прокурорын байгууллагаас Хөгжлийн банкнаас зээлтэй холбоотойгоор “Нью яармаг хаусинг прожект” ХХК Ц.Ууганбаярыг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл шүүхээс Ц.Ууганбаярыг нэр сар хорих шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.  Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.9 дүгээр зүйлийн 1.2.-т шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа хэмээн заажээ.  

Ташрамд өгүүлэхэд, Ерөнхиийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ны хамтаар "Шинэ яармаг" орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард 142.4 тэрбум зээл авсан байдаг. Харин өдгөө зээлийн үлдэгдэл нь 117.9 тэрбум төгрөг болжээ. Улмаар 2019 оноос өнөөг хүртэл хоёр шатны шүүхээр орж, хэрэг нь өдгөө Дээд шүүх дээр хүлээгдэж байгаа. Ташрамд өгүүлэхэд, “Нью яармаг хаусинг прожект” ХХК Хөгжлийн банкны барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байдаг юм. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө