ШУУРХАЙ: Сэтгүүлч У.Оргилмааг сүрдүүлсэн Ё.Отгонбаярт хэрэг нээж, ЭЦГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Сэтгүүлч У.Оргилмааг сүрдүүлсэн Ё.Отгонбаярт хэрэг нээж, ЭЦГ-аас шалгаж эхэлжээ

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.  

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаад хандаж, “Чамайг олж алнаа. Миний амьдралыг алсан бол хариугаа авна” хэмээн сүрдүүлсэн байдаг. Иймд сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-т хандсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2022.02.21/ ЭЦГ-аас сэтгүүлч У.Оргилмаатай холбогдож, “дээрх асуудалтай холбогдуулж хэрэг нээснийг мэдэгдэж” хохирогчоор дууджээ. Иймд тэрээр ЭЦГ-т очиж Ё.Отгонбаярын сүрдүүлэгтэй холбогдуулж “хохирогчийн мэдүүлэг” өгөх аж. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө