Баянзүрх дүүргийн 16-р хорооны ... тоот байранд амьдардаг 31 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан хэрэг энэ сарын 17 /2022.02.17/-ны өдөр гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Амь хохирогч нь нэр бүхий компанид 8 орчим сая төгрөгийн өртэй байсан бөгөөд ШШГЕГ-аас өр төлбөрөө барагдуулахыг шаардаж, улмаар байрыг нь хураах мэдэгдэл хүргүүлээд байсан гэх. Энэ нь түүний сэтгэл зүйд нөлөөлж, амиа хорлох шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй" гэдгийг ойрын хүмүүс нь хэлжээ. Талийгаач нь ээж, зээ дүүгийн хамт амьдардаг байсан байна. Амь хохирогч нь барилгын засвар хийх, гадаад худалдаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах "О" гэх компанитай байсан бөгөөд өнгөрсөн 2020 онд тус компаниа бусдад шилжүүлсэн байна.
Харин амь хохирогч У-г 2021 оны дөрөвдүгээр сард эрэн сурвалжилж байсан бөгөөд гурван сарын дараа олж, өр төлбөрийг нь барагдуулахаар тохиоролцсон байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.