ТОДРУУЛГА: Автомашин шатсан шалтгааныг тогтоохоор ЦЕГ болон ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна

ТОДРУУЛГА: Автомашин шатсан шалтгааныг тогтоохоор ЦЕГ болон ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна

Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр А-0101 автозам дээр ачааны автомашин чиргүүлтэйгээ шатаж байна гэх дуудлага ОБЕГ-т ирсэн байдаг. Иймд Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 15:08 цагт галыг бүрэн унтрааж дуусгасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин тус шатсан автомашинд нэр бүхий иргэдийн БНХАУ-аас захиалсан ачаа бараа ирж байсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, энэ талаар дуучин М.Нарантуяа буюу Нара өөрийн facebook хуудастаа, “Шатсан машин дотор миний зөгийн балын шил  ирж байсан. Олон сар хүлээсэн, хэдэн арван сая төгрөгийн бараа маань шатчихлаа” гэж мэдэгдсэн. Тэгвэл бид энэхүү хэрэг явдал хэрхэн үргэлжилж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад, “Ачааны автомашин шатсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн ерөнхий газрын галын шинжээч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид хэргийг шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө