Хөгжлийн банкнаас зээл авч, зорилулалтын бусаар ашиглаж “мөнгө угаасан байж болзошгүй” гэх асуудлыг АТГ болон ЭЦГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх үеэр Х.Ганхуягийн хамаарал бүхий түүний эгч Х.Хашчимэгийн удирддаг, Г.Дамдинямын хувьцаа эзэшдэг “Вертекс Майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулж, ИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн талаар Ergelt.mn сайт мэдээлжээ. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар олгосон байх магадлалтай баримтууд хууль, хяналтынханд олдсон бололтой.