Ч.Мөнхбаяр Оросын захиалгаар Хятадыг муулах, Монголчуудад сөрөг сэтгэгдэл төрүүлэх үйлдэл хийсэн гэж тогтоогдсон бололтой

Ч.Мөнхбаяр Оросын захиалгаар Хятадыг муулах, Монголчуудад сөрөг сэтгэгдэл төрүүлэх үйлдэл хийсэн гэж тогтоогдсон бололтой

Уржигдар /2022.02.18/ иргэн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Харин энэ талаар ТЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч П.Өгөөмөр мэдээлэхдээ, “Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан нь үнэн. Иймд өчигдөр /2022.02.18/ болсон баривчилгааг тагнуулын байгууллагын хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэй явуулсан. Тэрбээр гадаадын тагнуултай багагүй хугацаанд хамтарсан бөгөөд тогтмол гаднаас санхүүждэг байсан нь үйлдэл дээрээ баригдсан" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар сэтгүүлч А.Баатархуяг дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрээр, “Ч.Мөнхбаярын хэрэг бол Монголыг тагнасан хэрэг ч биш юм билээ. Оросын захиалгаар Хятадыг муулах, Хятадын талаар Монголчуудад сөрөг сэтгэгдэл төрүүлэх, ингэснээр Монгол-Хятадын найрамдалт харилцаанд сэв суулгах, муугаар нөлөөлөх үйлдэл хийсэн гэж тогтоогдсон бололтой! Үүнд ОНБ, ТББ биш албан ёсны байгууллага оролцсон учраас л асуудал өндөр авч! Ер нь мань хүн үзэл санааны хувьд Хятадын эсрэг бол хэнтэй ч нийлэхэд бэлэн хүн гэж боддог. Нэгэнт гадны байгууллагын захиалгаар дотоодод үйл ажиллагаа явуулсан бол тагнуулд хамаатай хэрэг болсон бөгөөд нэгэнт тагнуулаар шалгаж тогтоосон бол хуулийн зүйлчлэл нь "... эх орноос урвасан" болж таарч байгаа юм.

Түүнээс Монголын эсрэг тагнуул хийж, монголын мэдээллийг зарсан зүйл сонсогдсонгүй! Юугаа ч дамжуулах юм.

Ер нь зарим улс орнууд гадаадын ОНБ, ТББ-уудын салбарыг олноор байгуулдаггүй, үйл ажиллагааг хязгаарлахыг оролддог нь иймэрхүү үйл ажиллагааг хязгаарлах зорилготой байдаг. Учир нь тэр байгууллагууд халхавч болдог.  Тэд Монголд бол язганаж байгаа, өрнө, дорнын, 1, 2, 3-р хөршийн гэлтгүй! Мэдээж манай дотоод тогтворгүй байдлын нэг шалтгаан энэ! Харин би үхэхийн өмнө Ц.Нямдорж гэдэг тагнуулыг барихыг үзчих юмсан гэж хүсдэг. Яагаад гэвэл нэгд, би тэр 45 хуудас материалыг үзсэн, уншсан, хэвлэсэн. Хоёрт Орос, Тайваний тагнуул бол илэрдэг. Гуравт манай Тагнуулын байгууллага аль нэг хөршөөс хараат бус, бас дотоодын улстөрийн бүлэглэлээс тусгаар байгаасай гэж боддог. Анх хазара, Эбэтэй холбоотой асуудал байх гэж бодож байтал иймэрхүү юм болсон шиг байна” хэмээжээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө