Шатаж буй автобуснаас иргэдийг аварсан сурагч Д.Хүчитбаатарт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр хүргэв

Шатаж буй автобуснаас иргэдийг аварсан сурагч Д.Хүчитбаатарт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр хүргэв

Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9А ангийн сурагч Д.Хүчитбаатар нь “Гачуурт”-ын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаж, асаж байгаа галыг унтрааж баатарлаг үйлс бүтээсэн.

Тэгвэл түүнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр хүргэсэн байна. Г.Сайханбаяр өөрийн твиттер хуудастаа, “02 дугаар сарын 15-ны өдөр Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн автобусанд гал гарахад ҮБХИС-ийн харьяа Тэмүүжин-Өрлөг дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Д.Хүчитбаатар хүү жолооч эмэгтэйд туслан зорчигчдыг гаргаж, галыг унтраасан баатарлаг үйл бүтээжээ. Түүнд баяр хүргэе” гэжээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө