Х.Баттулгын зөвлөх гэх Ц.Ууганбаяр Монголоос гарч яваагүй, түүнийг цагдан хорих эсэхийг Даваа гарагт шийднэ

Х.Баттулгын зөвлөх гэх Ц.Ууганбаяр Монголоос гарч яваагүй, түүнийг цагдан хорих эсэхийг Даваа гарагт шийднэ

Хөгжлийн банкны удирдлагууд хийгээд тус банкнаас зээл авсан компаниудын захирлуудыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас гаргаж, улмаар шүүхээс нэр бүхий хүмүүсийг цагдан хориод буй.

Тэгвэл цагдан хорих санал хүргүүлсэн хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг Ц.Ууганбаяр багтжээ. Түүнийг цагдан хорих эсэх талаарх шүүх хурал ирэх Даваа гараг /2022.02.21/-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна. 

Түүнийг Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотойгоор Монголоос гарч явсан, оргон зайлсан гэх мэдээлэл гараад байсан бол тэрбээр хаашаа ч яваагүй бөгөөд ирэх Даваа гарагт шүүх хуралд оролцох аж.

Ерөнхиийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ны хамтаар "Шинэ яармаг" орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард 142.4 тэрбум зээл авсан байдаг. Харин өдгөө зээлийн үлдэгдэл нь 117.9 тэрбум төгрөг болжээ. Улмаар 2019 оноос өнөөг хүртэл хоёр шатны шүүхээр орж, хэрэг нь өдгөө Дээд шүүх дээр хүлээгдэж байгаа. Ташрамд өгүүлэхэд, “Нью яармаг хаусинг прожект” ХХК Хөгжлийн банкны барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байдаг юм. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө