Хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн ЗСДСДЦХ-ийн Лүн сум дахь Замын цагдаагийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ирэн Б нь 10 тооны хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.