“Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотойгоор тус компаний гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрийг эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Учир нь тус компанийн зээл чанаргүй зээлдэгч ангилалд орж, шүүхээс хэрэг үүсгээд буй юм. Тодруулбал, “Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна.
Харин өдгөө 43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдаж, 39 сарын хугацаа хэтрэлтэй байгаа аж.
Тиймээс Хөгжлийн банк “Бэрэн групп” ХХК-аас 43 тэрбум төгрөгийг нэхэмжлэн энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг асуудалтай холбоотойгоор тус шүүхээс нэгдүгээр сарын 19-ны өдөр хэрэг үүсгэжээ. Энэхүү асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас тус компаний гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрөөс мэдүүлэг тайлбар авахаар удаа дараа дуудсан ч тэрбээр тайлбар мэдээлэл өгөхгүй байгаа учир ийнхүү эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл байна.