Баян-өлгий аймагт нэгэн ноцтой хэрэг гарсныг албаныхан шалгаж байгаа аж. Тодруулбал, Баян-Өлгий аймагт очсон гадаадын иргэн ХДХВ /ДОХ/ санаатайгаар бусдад тараасан байж болзошгүй байгаа аж.
Түүнтэй хавьтсан гурван эмэгтэй ХДХВ-ээр өвдсөн болох нь тогтоогдсон бөгөөд тус гадаадын иргэн өөрийгөө ХДХВ-тэй гэдгээ мэдэж байжээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа ч ихээхэн нууцалж байгаа аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, "Тус гадаадын иргэн Казахстанаас ирсэн байж болзошгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаахтай холбоотой зохицуулалт байдаг.
Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15-р бүлэг:
- 15.6 дугаар зүйлд “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.