Б.Баярбаатар: Б.Ундармаа Хөгжлийн банкнаас зээл авах үедээ МАН-ын гишүүн биш байсан

Б.Баярбаатар: Б.Ундармаа Хөгжлийн банкнаас зээл авах үедээ МАН-ын гишүүн биш байсан

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нэр бүхий хүмүүсийг намаасаа хөөж, заримыг нь түдгэлзүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Хяналтын хорооноос гаргасан шийдвэрээ танилцууллаа.

МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар "МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, МАН-ын 30 дугаар их хурлаас намын дүрэмд сахилга хариуцлага ёс зүйтэй холбоотой орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. МАН-ын дүрмийг Дээд шүүхэд ес хоногийн өмнө бүртгэсэн. Энэ дүрмийн дагуу улстөрд нөлөөлөл бүхий байдлаа ашиглан авлигын гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн болон эдэлж байгаа таван гишүүнийг МАН-аас гарсан тооцлоо. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг нар гарсан тооцлоо. 

Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явж буй гишүүдийг намаас гарсанд тооцсон шийдвэрт хамаарахгүй. Хэрэв тэр хэрэг шийдэгдээгүй тохиолдолд 30 хоногийн дотор намаас түдгэлзэх хүсэлтээ өгөх ёстой.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны асуудалтай холбоотой найман хүнээс тайлбар авах албан бичиг явуулж байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурлын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нараас тайлбар авах болно. УИХ-ын асан Б.Ундармаагаас тайлбар авчихсан. Тайлбар дээрээ нэгдүгээрт, зээл олгох цаг үед улс төрд нөлөөлөх бүхий албан тушаалтан биш байсан, МАН-ын гишүүн ч биш байсан. Төрийн үйлчилгээний  албан хаагч гэж үздэг байх. Хоёрдугаарт, тэр хүний аавынх нь компани нь бизнесийн зориулалтаар зээл авсан гэж ойлгож байгаа.  Тийм учраас тайлбараа ирүүлчихсэн байгаа" гэв. 




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө