ШУУРХАЙ: МАН-ын гишүүнээс Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг нарыг хаслаа

ШУУРХАЙ: МАН-ын гишүүнээс Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг нарыг хаслаа

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нэр бүхий хүмүүсийг намаасаа хөөж, заримыг нь түтгэлзүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар "МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, МАН-ын 30 дугаар их хурлаас намын дүрэмд сахилга хариуцлага ёс зүйтэй холбоотой орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. МАН-ын дүрмийг Дээд шүүхэд ес хоногийн өмнө бүртгэсэн. Энэ дүрмийн дагуу улстөрд нөлөөлөл бүхий байдлаа ашиглан авлигын гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн болон эдэлж байгаа таван гишүүнийг МАН-аас гарсан тооцлоо. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг нар гарсан тооцлоо. 

Мөн хэрэг нь шалгагдаж дуусаагүй хүмүүс байгаа. Эдгээр гишүүн 30 хоногийн дотор өөрсдөө гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ хүргүүлэх ёстой. Яллагдагчаар татагдсанаас хойш 30 хоногийн хугацааг тоолдог. Хяналтын хороо энэ хугацааг өнөөдрөөс тоолж эхэллээ. Мөн Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өнөөдрөөс хэлэлцэж эхэллээ гэж ойлгож болно" гэв.




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө