Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхийн байгууллагад шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл "Монгол драй милк" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор "Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарыг цагдан хорих прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат шүүх хэлэлцээд, хойшуулж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл, Мөн яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэсэн байна.