Өнгөрсөн Лхагва гараг /2022.02.15/-т ОХУ-ын Батлан хамгаалахын яам сургуулилт дууссан тул Украины хилээс зарим цэргээ татаж байгаа талаараа мэдэгдсэн. Гэвч АНУ уг мэдээллийг үгүйсгэж, “ОХУ нэмж 7 мянга цэргээ Украины хилд авчирсан” гэж мэдээлээд байв.
Тэгвэл АНУ-ын сансрын технологийн “Maxar” компани хиймэл дагуулаас Украины хилийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэжээ. Тус зургуудаас ОХУ цэргийн үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй үргэлжлүүлсээр байгаа нь харагдаж байна гэж албаныхан тайлбарлаж байна. Мөн Беларусийн баруун хойд хэсэгт орших Осиповичийн бэлтгэлийн бүсээс нэлээдгүй зайтай хээрийн шинэ эмнэлэг байгаа нь онцгой анхаарал татаж байгаа юм. Хэдийгээр уг эмнэлэг нь сургуулилтын нэг хэсэг байж болох ч нөгөө талаар дайнд бэлдэж буйн илрэл байж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Эх сурвалж: BBC