МоАХ-ны Ерөнхий зохицуулагчид Д.Монголхүүг дэвшүүлжээ

МоАХ-ны Ерөнхий зохицуулагчид Д.Монголхүүг дэвшүүлжээ

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны 5 дугаар онц их хурал өнөөдөр /2022.02.18/ болж байна. Учир нь тус холбооны тэргүүн Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж буй юм.

Энэ удаагийн хуралд гавьяат жүжигчин Д.Сосорбарам, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын гишүүн Г.Баярсайхан  нар оролцож байгаа юм.Тэд энэ үеэр, “МоАХ Х.Баттулгын хараат болчихсон, одоо сэрэх цаг нь болсон” гэсэн утгатай үгийг хэлж байлаа. Тэгвэл МоАХ-ны Ерөнхий зохицуулагчид Д.Монголхүүг нэр дэвшүүлсэн байна.  Мөн МоАХ-ны 5 дугаар их хурлын “тов”-ыг зарлахаар хэлэлцэх байгаа аж.