Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхийн байгууллагад шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Хөгжлийн банкнаас зээл авч, улмаар чанаргүй зээлдэгч ангилалд ороод буй "Монгол драй милк" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор "Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ, НВЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг, Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд болон Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ирсэн байна. Тэднийг цагдан хорих эсэхийг өнөөдөр дээрх шүүхэд үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Ташрамд өгүүлэхэд,
- "Монгол драй милк" ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас 410 сая ам.долларын зээл авсан. Зээлийн нийт үлдэгдэл нь 50 тэрбум төгрөг
- НВЦ ХХК 2017 онд 21 сая ам.долларын зээл авсан. Зээлийн үлдэгдэл өр 73 тэрбум
- Капитал банк 59.5 тэрбум төгрөгийн зээлийг 2004 онд авсан бол зээлийн нийт үлдэгдэл нь 54.4 тэрбум төгрөг болоод байгаа юм.