МАН гэмт хэрэгт нэр холбогдсон зарим гишүүдээ түдгэлзүүлж мөн заримыг нь хөөнө

МАН гэмт хэрэгт нэр холбогдсон зарим гишүүдээ түдгэлзүүлж мөн заримыг нь хөөнө

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаан хойшилж, өнөөдөр /2022.02.18/ 15.00 цаг хүртэл хойшилсон. Хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлэн төлөөгүй, зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан байж болзошгүй гишүүдээ намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэж эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, АТГ-аар шалгагдаж байгаа компаниудтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, С.Бямбацогт, Ц.Анандбазар болон А.Сүхбат, Л.Элдэв-Очир,  Ц.Гарамжав нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж магадгүй гэх мэдээлэл байна.

Тэднийг хууль шүүхийн байгууллагаар шалгагдаад буруугүй гэдэг нь тогтоогдвол эргүүлэн гишүүнчлэлийг нь сэргээх аж. Харин буруутай нь тогтоогдож шүүхээс ял шийтгүүлбэл дахин улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана гэж байгаа юм.  Мөн  Ц.Батбаяр, Б.Батзориг, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Солтан нарыг хөөж магадгүй аж.

МАН-ын шинэ дүрмээр Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гишүүнээс гарсанд тооцох юм. 

Харин дээрх гишүүд нь нэр холбогдсон учраас түр түдгэлзүүлж шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэлээ.




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө