Зарим гишүүддээ хариуцлага тооцох МАН-ын Хяналтын хорооны хурал 15.00 цаг хүртэл хойшиллоо

Зарим гишүүддээ хариуцлага тооцох МАН-ын Хяналтын хорооны хурал 15.00 цаг хүртэл хойшиллоо

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар тов зарласан байсан. Тэгвэл тус хурал 15.00 цаг хүртэл хойшилжээ. Хойшилсон шалтгаан нь тодорхойгүй байна. 

Хурлаар Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын бусаар ашигласан эргүүлэн төлөөгүй. Мөн авлигалын хэргээр шүүхээс ял авсан. Гэмт хэрэгт нэр холбогдож шүүхээр шийдүүлсэн гишүүдээ намаас хөөнө. Сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд ч нэр дэвших эрхгүй болно" гэж мэдэгдсэн билээ. 




ЭМГЭНЭЛ

54 минутын өмнө