Иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай албатай холбоотой байж болзошгүй хэмээн саатуулжээ

Иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай албатай холбоотой байж болзошгүй хэмээн саатуулжээ

Иргэн Ч.Мөнхбаярыг өчигдөр /2022.02.18/ тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Харин Тагнуулын ерөнхий газраас энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд тун удахгүй хэвлэлийн хурал зарлаж, мэдээлнэ хэмээгээд буй.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө