Иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан талаар ТЕГ-аас мэдээлэл хийнэ

Иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан талаар ТЕГ-аас мэдээлэл хийнэ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр ТЕГ-аас ажиллагаа явуулж иргэн Ч.Мөнхбаярыг 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байршилтай буюу Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плазагийн ойролцоо газраас барьж саатуулсан.

Харин орой нь Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийсэн. Иргэн Ч.Мөнхбаярыг ямар шалтгаанаар баривчилсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ТЕГ өнөөдөр уг саатуулах ажиллагааны талаар мэдээлэл хийх юм байна.

Ч.Мөнхбаяр нь "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн бөгөөд өмнө нь “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара Монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан билээ.  Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж байжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө