Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр 15:30 цагийн орчимд Энхтайваны гүүрийн хажууд байрлах “Наран” плазагийн ойролцоо иргэн Ч.Мөнхбаярыг тусгай ажиллагаа явуулан баривчилсан байж болзошгүй байна. Тодруулбал, уг үйл явдлыг газар дээрээс нь харсан иргэн бичлэг хийн цахим сүлжээнд нийтлээд байгаа юм.
Ч.Мөнхбаяр нь "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн бөгөөд өмнө нь “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара Монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан билээ. Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж байжээ.