Нийслэлийн боловсролын газраас зарим сургуулийн хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авахаар болсон байна.
Тодруулбал, Их тойруу болон Яармагт байрлалтай төрийн болон төрийн өмчит бус сургуулийн хичээлийг 07:45 болон 08:15 цагт эхлүүлж, 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг бууруулна гэж тооцож байгаа аж.
Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэдээдэл технологийн газартай хамран хийх юм байна. Санал асуулгыг өнөөдрийн /2022.02.16/ 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулна гэж Нийслэлийн хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдэгдлээ.