"Найз охиноосоо салсан" гэх эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж шатсан хэрэг гарчээ

"Найз охиноосоо салсан" гэх эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж шатсан хэрэг гарчээ

Энэ хоёрдугаар сарын 13-ны өдөр /2022.02.13/ Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн О 19 настай эрэгтэй савтай бензин өөр дээрээ асгаж, шатааснаар амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдөр тэрбээр найз охиноосоо салсан тул ийм үйлдэл гаргах болсон талаараа цагдаагийн албанд мэдүүлсэн байна. Холбогдох албаныхан шуурхайлан арга хэмжээ авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн тул О-ийн биеийн байдал хэвийн байгаа гэв.