Шүүхийн Сахилгын хороо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг нарыг өмгөөлөгч асан Б.Баасанцогтоос хахуул авсан хэмээн шалгаж байгаа учир ийнхүү түтгэлзүүлсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, Нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгуулж буй өмгөөлөгч Б.Баасанцогт нь нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн гэгддэг. Энэ талаарх баримт ч олон нийтэд ил болж байсан юм. Тиймээс ч дээрх асуудалтай холбоотойгоор шүүгч нарыг түтгэлзүүлсэн байна.